“Ораметалл” ХХК-ийн захиралын мэндчилгээ

2014-05-19  

Манай компани шинжлэх ухааны үндэслэл, туршилт судалгаанд тулгуурлан хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн хамгийн сайн чанарын импорт орлох элэгдэлд тэсвэртэй эрдсийн хүдэр нунтаглах төрөл бүрийн голчтой тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Бороогоулд алтны үйлдвэр, Хөтөл цемент шохойн комбинат, дулааны станцуудад40мм-ээс 120ммхүртэлх голчтой нийт 25000тн тээрмийн бөөрөнцөгийг үйлдвэрлэн нийлүүлж хамтран ажиллажээ. Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжин хамтран ажиллаж ирсэн дээрх хэрэглэгчиддээ гүн талархаж байгаагаа илэрхийлье. 
Манай “Ораметалл” ХХК цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхээр орчин үеийн автомат шугам бүхий шинэ техник технологи нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Та бүхэнд “Ораметалл” ХХК нь үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж байна.

“Ораметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал 
Б.Хүрэлбаатар



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК