Техник технологийн шинэчлэлт хийгдэж байна





Манай “Ораметалл” ХХК нь “Оюутолгойн” тендерт оролцон Rio-Tinto-гийн менежментийн багийн олон улсад мөрддөг өндөр шаардлага, шалгуурт тэнцэн 2016 оны 8-р сараас эхлэн туршилтын бөөрөнцөг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ байгуулан, АҮЯ-ны ЖДҮХС-аас зээл авч бөөрөнцгийн үйлдвэртэй техник, тоног төхөөрөмжийн болон технологийн шинэчлэлт хийх ажлаа төлөвлөгөөний дагуу эрчимтэй эхлүүлээд явж байна.
Үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд шинээр:
• Илчийн боловсруулах цехийн барилгыг шинээр барьж, дэд бүтэцтэй холбон 3 камерт хатаалгын цахилгаан зуух болон дулааны боловсруулалтын 3 тонны зуух 3 ширхгийг суурилуулж байна.
• Хайлалтын явцад шингэн металлаас дээж авч шинжилгээ хийх Японы Shamatzu фирмийн фотоспектрометр лабораторийн тоног төхөөрөмж суурилуулж байна.
• Ашигласан хэвний хольцийг нөхөн сэргээж(регенраци) дахин ашиглах төхөөрөмж
• Цутгамал цэвэрлэх тээрэм, Хэвний хольц бэлтгэгч машин болон цутгамал цэвэрлэх тээрмүүдийг шинээр суурилууллаа. Үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлтийн үр дүнд ОТ-н жил бүр импортоор худалдан авдаг өндөр хромт цутгамал бөөрөнцгийг Монголдоо үйлдвэрлэн нийлүүлэх боломж бүрдэх юм.

Монгол
English
Русский










Монгол
English
Русский