ОРАМЕТАЛЛ ХХК болон ШУТИС Дархан-уул аймаг дахь Технологийн сургуультай санамж бичиг байгууллаа.

2021-10-29  

ОРАМЕТАЛЛ ХХК болон ШУТИС Дархан-уул аймаг дахь Технологийн сургуулийн хооронд эрдэм шинжилгээний судалгаа, туршилт явуулах, сургалт зохион байгуулах, оюутаны дадлага хийлгэх, металлург-цутгуурийн чиглэлийн ном гарын авлага хэвлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж Дархан-уул аймаг дахь Технологийн сургуулийн дэд захирал доктор(PhD) У.Эрдэнэболд болон Ораметалл ХХК-ийн Ерөнхий захирал доктор(PhD) С.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд Монголын металлургийн холбооны ерөнхийлөгч доктор (PhD) С.Мөнхжаргал, Дархан-уул аймаг дахь Технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Баясгалан, Инженерчлэлийн салбарын эрхлэгч Доктор(PhD), дэд профессор Ч.Ганзориг, доктор (PhD), дэд профессор Д.Чулуунцэцэг, магистр ахлах багш Ц.Мөнхцэцэг, З.Лачинцэрэн нар оролцлоо.



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК